СХД: “IELTS 600” төслийн хүрээнд сурагчдыг сорил шалгалтад хамрууллаа
Үйл явдал
/
2021-06-04
Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг 100 их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх зорилгоор “Боловсрол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “IELTS-600” төсөл санаачлан “Сантис Боловсролын төв”-тэй хамтран хэрэгжүүлж эхэллээ.
 
Төслийн эхний шатанд дүүргийн 23 сургууль тус бүр гурван сурагчийг шалгаруулсан. Өнөөдөр шалгарсан нийт 67 сурагчдын дунд англи хэлний түвшин тогтоох шалгалтыг 143 дугаар сургууль дээр зохион байгууллаа.
 
Шалгаруулалтад тэнцсэн сурагчдад “Сантис Боловсролын төв”-өөр дамжуулан англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, олон улсын их дээд сургуулиудад боловсрол эзэмшихэд нь дэмжин ажиллах юм.
 
Мөн өнөөдрийн сорил шалгалтад оролцсон сурагчдаас нийт 25 сурагч шалгарах бөгөөд тэдгээр сурагчидтай сургалтын гэрээ байгуулна.
Үүний дараа Сантис боловсролын төвийн ерөнхий захирал Д.Оргилмаатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар “IELTS-600” хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаа эхлэх юм.
ДҮҮ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.4.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.