Эмч, ажилтнуудыг шагнаж урамшууллаа
Үйл явдал
/
2021-08-29
Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилчдын баяр” болгон тэмдэглэдэг билээ. Энэхүү өдрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Шагналыг дүүргийн Засаг даргын зөвлөх Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Лхагва нар гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сургалтын албаны дарга Э.Жавхаа, ариутгагч М.Оюунцэцэг, Х.Оюунцэцэг нар шагнагдсан бол яамны “Жуух бичиг”-ээр Мэдээлэл технологийн албаны дарга А.Ойбаяр, багаж угаагч Д.Сувдаа нар шагнагдсан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.