СХД: Хог тээврийн долоон автомашиныг хүлээн авлаа
Үйл явдал
/
2021-07-29
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Хогоо ангилах хөдөлгөөн” аяны хүрээнд FOTON маркийн 25 автомашиныг дүүргүүдэд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт долоон автомашиныг хуваарилсныг хүлээн авлаа. Манай дүүргийн хэмжээнд 2012 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй нь хог тээвэрлэлт хуваарийн дагуу явахад доголдол үүсэх нөхцөл бүрддэг байсан. Гэсэн хэдий ч бид нөөц бололцоогоо ашиглан хоггүй, цэвэр дүүрэг болохын төлөө ажиллаж ирсэн юм.
Өнөөдөр долоон хог тээврийн шинэ автомашин өгч фарк шинэчлэлийн эхлэлийг тавьсанд Нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье.
Бид 2021 оныг “Хоггүй, ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлэн ТЦҮ-ОНӨААТҮГ, ТҮТ-ОНӨААТҮГ, хувийн хэвшлийн Улаанбаатар шинэчлэл компаниудтайгаа хамтран ажиллаж байна. Хороо хоггүй байж дүүрэг цаашлаад Нийслэл цэвэр цэмцгэр ая тухтай орчныг бүрдүүлэх учиртай.
Цаашид хог тээврийн автомашины парк шинэчлэлийг жил бүр нэмэгдүүлж, 2024 он гэхэд дүүргүүдийн хог тээврийн автомашины парк шинэчлэлийг бүрэн хийх зорилттой ажиллаж байгааг Нийслэлийн удирдлагууд хэлж байв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.107.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.