СХД: Авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2021-08-31
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хувьд дүүрэг, орон нутгаа бүтэн гэрэлтүүлэгтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Үүний дагуу 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд дүүргийн нутаг дэвсгэрийн авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажлыг тусган ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд:
?21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс,
?Геологийн төв лабораторийн уулзвараас 21-р хорооллын уулзвар хүртэл,
?Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх,
?14-р хорооны Залуус гудамж, 15-р хорооны Барилгачин гудамж, 17-р хорооны 33-р байрны ар талын гүүрнээс Энхтайвны өргөн чөлөөний авто зам хүртэл нийт 621 гэрэлтүүлгийн шон суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Одоогийн байдлаар 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх авто замын нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулж дуусаад байна.
Нэмэлт гэрэлтүүлгийн шон угсралтын ажил бүрэн дууссанаар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг нэмэгдэж нийт иргэдийг аюулгүй орчинд аж төрөх нөхцөлөөр хангах юм.
Мөн дүүргийн хэмжээнд энэ жил 6800 гэрлийг гэр хорооллын гудамжнуудад суурилжуулж байгаа. Ажлын явц өнөөдрийн байдлаар 50 гаруй хувьтай үргэлжилж байна.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.200.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.