Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Үйл явдал
/
2021-06-14
Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын талбайд Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхантай хамт өнөөдөр ажиллалаа.
 
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох зорилгоор гэр хорооллыг дахин төлөвлөн, төвийн бүсийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахаар 6 дэд төвийг барьж байгаа юм. Тус төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Баянхошуу, Толгойт гэсэн хоёр дэд төвийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй.
Тодруулбал, Баянхошуу дэд төвийн ажлын явц 90 гаруй хувьтай явагдаж байгаа бол Толгойт дэд төвийн газар чөлөөлөх ажил дуусч барилга байгууламжийн төсөл хэрэгжихэд бэлэн болоод байна. Тус дэд төвүүд ашиглалтад орсноор гэр хорооллын өрхүүд төвийн инженерийн шугамд холбогдох, бизнес инкубатор төвд суралцах, шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орох, иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах, худалдаа үйлчилгээний газрууд бий болох, орон сууцны хорооллууд барих нөхцөл бүрдэх юм.
Үүний нэг жишээ нь баянхошуу дэд төвийг түшиглэн 9 дүгээр хороонд “Ногоон орон сууц” хорооллыг барихаар болсон. Тус газар дээр албаныхны хамтаар ажиллалаа. Газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууссан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгийг албаныхан яаралтай шийдвэрлэхээр боллоо.
Мөн 6-р хороо буюу бидний нэрлэж заншсанаар Ханийн материалд 9 давхар 2 блок, 126 айлын түрээсийн орон сууц баригдаж эхлээд байна.
 
Түүнчлэн 9,24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2 га газарт “Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдаж байгаа бөгөөд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралтын газар нэгээр нэмэгдэж байна.
Толгойт дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хорооны 153.4 га газар нутагт бүтээн байгуулалтууд хийгдэх юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.160.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.