СХД: Орчны хог хаягдлыг цэвэрлэлээ
Үйл явдал
/
2021-04-07
"Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах" аяны хүрээнд цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор цасан дороос гарч буй ил задгай хог хаягдлыг цэвэрлүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх ажил дүүргийн хэмжээнд үргэлжилж байна. Сууц өмчлөгчдийн холбоод хуваарийн дагуу хүүхдийн тоглоомын талбайг угааж орчны бохирдолтыг цэвэрлэлээ.
Түүнчлэн дүүргийн хороо, иргэдийн бүлгийн ажилчид үерийн далан, суваг, шуудууны шар усны үерээр урссан хог хаягдлуудыг цэвэрлэж Нарангийн төвлөрсөн цэг рүү зөөвөрлөн ажиллалаа.
Мөн “Дэвшил-8” СӨХ ногоон байгууламжийг цэвэрлэхэд гарсан өнжмөл өвсийг ачиж нийт 2 рейсээр 12 тн хог тээвэрлүүлсэн байна.
"Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах" аяныг хэрэгжүүлэхэд оролцож буй дүүргийн Тамгын газрын хэлтэс, албадууд, Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо НҮТББ, Хороод, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГазрууд, ТҮК, Иргэдийн бүлгийн нийт ажилчдад талархал илэрхийлье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.