Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.
Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.
Тэдгээрийн нэг болох 8-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.











-Түр суурьшуулах 50 айлын орон сууц 2016 онд ашиглалтад орж, төвлөрсөн дулаан, халуун усны шугамд “Одкон ” ХХК холбож дууссан
-“ТОМО БЮЛДИНГ” ХХК орлогод нийцсэн орон сууцны төсөл-“Загвар төсөл” –өөр 20 айлын 4 блок барилгыг 2021 оны 7-р сарын 31-нд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн
- 261-р цэцэрлэг -“Ус орчин” ХХК, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон
- Бизнес инкубатор инновацийн төв, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг “Томо бюлдинг” ХХК ашиглалтад өгсөн
- Дулаан, халуун усны шугам сүлжээний угсралтын ажил хийгдэж, 117-р цэцэрлэг, 67-р сургууль, Түр суурьшуулах 50 айлын орон сууц дулаанд 2020 онд холбогдсон
-Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн гүйцэтгэлийн ажил энэ онд дууссан.
- 35/10кВ-ийн дэд станцын гүйцэтгэлийн ажил дууссан










