Баянхонгор аймгийн ууган сургууль ШИНЭ БАЙРАНД хичээллэж эхэллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-22

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1200 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил дуусч, байнгын ашиглалтад орлоо. 

Номундалай 1-р лаборатори сургуулийн хуучин барилга 1965 онд ашиглалтад орж, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Энэ дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж орчин үеийн чанар стандартын шаардлага хангасан сургууль ашиглалтад орлоо.

1200 хүүхдийг эрдмийн оргилд дуудсан ууган сургуулийн барилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир, М.Билэгт нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүндэрлүүлэхэд ихээхэн сэтгэл зүтгэл гаргасан ажээ. Эл барилгыг Хонгор нутгийн "Хаш гоёо" ХХК, н.Эрдэнээ агсан түүний хүү Э.Энхбат нар түүний барилгачид ийнхүү сүндэрлүүлээд байгаа юм. Ууган сургуулийн хичээлийн шинэ байр удахгүй ашиглалтад орох болсонд Ц.Алтангэрэл захиралтай ууган сургуулийнхан урамтай байна...

Тус сургуулийн дотоод заслыг япон стандартын сургуулийн жишгээр засаж, Герман Улсад үйлдвэрлэсэн греполорын хулдаас, мозайкан шал, зааланд зориулалтын модон шал, Монгол Улсад үйлдвэрлэсэн ган төмөр хаалга, гурван давхар шилтэй сайн чанарын вакум цонх, металл фасад зэргийг ашиглаж барилга угсралтын ажлыг гүйцэтгэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.