У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэж байгаа нөхөдтэй тэмц, ард түмэнд мэдэгд
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-22

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг иргэдийн асуудалтай өдөр бүр тулж байдаг хууль хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, чиглэл өглөө.

Улсын онцгой комисс хяналт шалгалтгүйгээр хилээр гадны иргэдийг нэвтэрүүлсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар УОК-оос мэдээлэл хийж, худал хэмээн мэдэгдсэн юм. 

Тэгвэл Ерөнхий сайд улс орны эрх ашигт санаатай болон санамсаргүйгээр халдах, иргэдийн гомдлын мөрөөр хянаж шалгах үйл явцад хараа хурц, хариуцлагатай, цаг алдалгүй ажиллах хугацаатай үүрэг өгчээ.

Ерөнхий сайд ард “иргэдийн үг хэлэх эрхийг хязгаарлаагүй, зохион байгуулалттайгаар үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах гэж оролдож буй нөхөдтэй хуулийн хүрээнд тэмц, ард түмэнд мэдэгд” гэдгийг онцолсон юм.

У.Хүрэлсүх: Хэдий болтол бусдаас царайчилж, гуйж амьдрах вэ, 8-12 жилийн хугацаанд улсаа хөл дээр нь босгоно

“Ердөө 8-12 жилийн хугацаанд улс орноо хөл дээр нь босгоё гэсэн зорилт тавиад байна. Бусдаас гуйдаггүй, эх орондоо бүгдийг нь хийдэг, ийм сайхан амьдралтай болъё гэж зорьж байгаа юм. Ерөнхий сайд тодорхой хугацаа хэлж байгаа шүү 8-12 жил. Энэ хугацаанд бид суурь 7-8 ажлыг хийх ёстой. Дээрх найман зүйл 2024 оны төгсгөл гэхэд хэрэгжиж эхэлнэ.

Монголчууд бид төмөр замаа барьж байна. Сайхан онгоцны шинэ буудалтай болсон. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор жилдээ гурван сая жуулчин хүлээн авна. Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театрыг барьж байна. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн эмнэлгийг зайлшгүй барих шаардлагатай байгаагийн дотор зүрх судасны эмнэлэг, эрхтэн шилжүүлэх эмнэлэг, ХӨСҮТ-ийг хотоос гаргах, ХСҮТ-ийг өргөтгөх ёстой. Улсдаа хэрэгтэй хэдэн том эмнэлэг барьчихвал гадагш урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээж чадна. 2050 он гэхэд Монгол Улс 5 сая хүн амтай болох тооцоо бий. Энэ ажлуудыг хийж чадвал дараа дараагийн Засгийн газрууд жаргалтай байх болно. Учир нь суурь ажлыг нь бид хийнэ. Үүний төлөө бүх л ачааллыг аваад ажиллана. Гэртээ авах юмгүй болоод айл нэг сайхан болдог шиг манай улс ийм л болох хэрэгтэй байна. Алин болгон бусдыг царайчилж амьдрах вэ, гуйж, хүсэж амьдрах вэ. Харин бид хоёр хөршдөө туслах ёстой. Хүнс, эрчим хүчний экспорт хийх ёстой. Бид 8-12 жилийн дараа улс шиг улсыг хүлээлгэж өгөх боломж байна. Эдгээр зорилтыг биелүүлэхийн төлөө Ерөнхий сайдтайгаа хамтарч ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.60.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.