Ирэх саруудад бүх нийтээрээ ДӨРВӨН өдөр амарна
Үйл явдал
/
2020-09-22

Ирэх саруудад буюу 10, 11, 12-дугаар сард бүх нийтийн баяр болон орон нутгийн сонгуулийг тохиолдуулан бүх нийтээр дөрвөн өдөр амарна. Тодруулбал,

-Аравдугаар сарын 15-ны мягмар гарагт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт явагдана.

-Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11-р сарын 16-ны даваа гарагт Их эзэн Чингис хаан мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр,
-Арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ой,
-Арванхоёрдугаар сарын 29-ний мягмар гарагт  Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ойн өдөр тохиож, хуулийн дагуу бүх нийтээрээ амрах юм.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.171.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.