Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор болон албаны хүмүүс 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагдсан “Газар тариалангийн салбарын техник, технологийн шинэчлэл-Эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцов.
Энэхүү өдөрлөгийн үеэр тус аймагт газар, тариалан эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан юм. Түүнчлэн газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, ургацын талбай болон агуулах хадгалалтын орчин нөхцөлтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй томилолтын багийн хүмүүс танилцсан юм. Тэд үйлдвэрлэгчидтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсч шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ гэдгээ хэлсэн.
Өдөрлөгт оролцогч Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хувьд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлд анхаарч өгөхийг хүслээ.
Майнд Тэч” компанийнхан энэ өдөрлөгт эх орны хөрсөнд ургуулсан рапс тос, тэжээлийн бүтээгдэхүүнээр оролцсон. Тус компанийн зүгээс рапсаас гаргаж авсан тэжээлийн шимт байдал нь өндөр байгааг хэлж байв. Тиймээс рапс тариалалтын талаар тариаланч болоод иргэдэд зөв ойлголт өгч, бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг учирлалаа.
-
1 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13