"Алтай констракшн"-ын захирал Х.Бат-Эрдэнийг батлан даалтад гаргажээ
Үйл явдал
/
2020-09-28

 

 

Хөгжлийн банкнаас танил талаа ашиглан их хэмжээний зээл авсан асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа “Алтай констракшн” захирал Х.Бат-Эрдэнийг батлан даалтад гаргажээ.

Түүнийг мөрдөн байцаалтад саад учруулсан үндэслэлээр 30 хоног цагдан хорих шийдвэр гараад байсан юм.

Улмаар үргэлжлүүлэн хорих шийдвэр гараад байсныг Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгч эсэргүүцэн Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг ийнхүү хэлэлцэж батлан даалтад гаргажээ.

Хэргийн талаар мэдээлэхэд Х.Бат-Эрдэнийг “Монгол драй милк” компаниараа Хөгжлийн банкнаас Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан ч барьцаанд тавьсан хөрөнгө нь зээлийнхээ 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан нь илэрсэн юм. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны шалгуурыг давахгүй компанид давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг Х.Бат-Эрдэнэ зээл авахдаа төрсөн ах Х.Батбаасангийнхаа нэр дээр бүх хувьцааг шилжүүлсэн бөгөөд үүний дараа дахин Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр шилжүүлжээ. Хэдийгээр “Монгол драй милк” компанийн бүх хувьцаа Э.Эрдэнэбилэг гэдэг хүн эзэмшдэг ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн эзэмшилийнх аж.

Хөгжлийн банкнаас танил талаа ашиглан их хэмжээний зээл авсан асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа “Алтай констракшн” захирал Х.Бат-Эрдэнийг батлан даалтад гаргажээ. Түүнийг мөрдөн байцаалтад саад учруулсан үндэслэлээр 30 хоног цагдан хорих шийдвэр гараад байсан юм.

Улмаар үргэлжлүүлэн хорих шийдвэр гараад байсныг Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгч эсэргүүцэн Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг ийнхүү хэлэлцэж батлан даалтад гаргажээ.

Хэргийн талаар мэдээлэхэд Х.Бат-Эрдэнийг “Монгол драй милк” компаниараа Хөгжлийн банкнаас Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан ч барьцаанд тавьсан хөрөнгө нь зээлийнхээ 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан нь илэрсэн юм. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны шалгуурыг давахгүй компанид давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг Х.Бат-Эрдэнэ зээл авахдаа төрсөн ах Х.Батбаасангийнхаа нэр дээр бүх хувьцааг шилжүүлсэн бөгөөд үүний дараа дахин Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр шилжүүлжээ. Хэдийгээр “Монгол драй милк” компанийн бүх хувьцаа Э.Эрдэнэбилэг гэдэг хүн эзэмшдэг ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн эзэмшилийнх аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.