Агаар орчны бохирдлынг асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал тус төвийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү мод үржүүлгийн бааз, иргэдэд зориулсан экологийн боловсролын төв нь агаарын тоосжилт, хөрсний бохирдлыг бууруулах чадвартай 40,000-50,000 мод, модлог ургамлын тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх, Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад мод тарих, ургуулах, арчлан хамгаалах талаар мэдлэг олгох, практик дадлага хийлгэх зорилготой юм” гэв.
Мод үржүүлгийн баазыг түшиглэн байгуулсан ЭКОЛОГИЙН боловсрол олгох төв дээр өнөөдөр Баянгол дүүргийн 50 гаруй иргэдэд мод үрсэлгээ, арчлалт, хамгаалалтын сургалт зохион байгууллаа. Мөн ЕБС суралцагчдад зориулан танхимын бус сургалт явуулах, биологийн олон янз байдлыг хамгаалан, танин мэдэх, байгаль хамгаалагчдын ажлын сурталчлах музейг мөн байгуулжээ. Цаашид тус үрсэлгээний төвөөс жил бүр дунжаар 40,000 орчим мянган тарьц, суулгац ургуулан авч, нийслэл хотод 1 сая мод ургуулахыг зорьж байна.
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13