Ч.Хүрэлбаатар сайд "Номад" нэртэй 600 сая долларын ШИНЭ БОНД босгож ӨР ТАВЬСАНАА зарлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-29

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон улсын зах зээл дээрээс 600 сая ам.долларын шинэ бондын талаараа мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Сүүлийн гурван долоон хоногт Сангийн яам, Монголбанктай хамтран ажиллаж, “Номад” нэртэй шинэ бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжааллаа. Нийт 600 сая ам.долларын шинэ бонд 5.125 хувийн хүүтэй байх бөгөөд 5.5 жилийн хугацаатай. Шинэ бонд гаргаад Монгол Улсад мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажил хийсэн. Ингэснээр Засгийн газраас 2016 оны дөрөвдүгээр сард гарсан “Мазаалай” бондын жилийн 10.872 хувийн хүүтэй, 2012 онд гаргасан “Чингис бонд” 5.125 хувийн хүүтэй байна.

Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 2021 онд, нэг тэрбум ам.долларын “Чингис” бондын 2022 онд төлөх ёстой. Бид ирэх хоёр жилд ирэх бондыг сольж, арилжаалсан гэсэн үг. Өнгөрсөн 2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувийн өсөлттэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ид идэвхижсэн байхад 5.125 хувийн хүүтэй бонд гаргаж байсан. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт буурсан, төсвийн алдагдал өндөр үед бага хувийн хүүтэй бонд гаргаж байгаагаараа онцлог.Монгол Улс “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” гэсэн дөрвөн бондын хүүд жилд 203 сая 100 мянган ам.доллар төлдөг. Шинэ бондыг сольж арилжаалснаар 176.4 сая ам.доллар төлж буй. Өөрөөр хэлбэл, нэг жилд гадаад бондуудад төлж буй мөнгө 26.7 сая ам.доллар буюу 70 орчим тэрбум төгрөг хэмнэж байгаа юм" гэлээ. 

Ингэснээр Монгол Улсын гадаад өр дахин нэмэгдлээ. "Монгол Улс жилд бондуудын зөвхөн хүүгийн төлбөрт 203 сая ам.доллар төлдөг бол "Номад" бондыг гаргаснаар жилд төлөх хүүгийн төлбөр 167.4 сая ам.доллар болж буурч байгаа" гэдгийг нэмж хэлэв.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.183.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.