Орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын зарим ажилтай танилцлаа
Үйл явдал
/
2020-09-30
 
Манай аймаг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг сум, баг бүрт хуваарилан бүтээн байгуулалт хийж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж байна
 
 
Өнөөдөр /2020.09.29/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн зарим ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Тухайлбал, Ган Хэрлэн зочид буудлын арын хатуу хучилттай авто замаас Маршал хотхон хүртэл хатуу хучилттай авто зам, Хэрлэн сумын 2 болон 9 дүгээр багт шинээр хийгдэж буй автомашины зогсоол, Хүний хөгжлийн ордон чиглэлд тавьж буй авто зам, Ялалт гүүрээс төв зам хүртэл хайрган хучилттай авто замын засвар, Шинэ музейн барилгын ажлын явцтай тус тус танилцаж, гэрээний хугацаанд багтаан чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.188.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.