“Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр”-ийн 2020 оны биелэлтийг тайлагналаа
Үйл явдал
/
2020-10-01
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоос нь үйлдвэртэй ойролцоо оршдог багийн иргэдийн амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байгаа тул “Цагаан тоос” хөтөлбөрийг анх эхлүүлсэн.

Өмнө нь орон нутаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хоёр тус, тусдаа цагаан тоосны талаар судалж, арга хэмжээ авч байсан бол одоо бүх асуудлаа нэгтгэн ажиллаж, энэхүү хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын болон аймаг орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллага, мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагын мэргэжилтнүүд, иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байлцан 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ярилцлаа.


Дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулж байна. Мөн аймгийн УЦУОШТ-д тоосонцор хэмжих лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мод тарьж ногоон зурвас байгуулах зэрэг ажил хийжээ.


Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуй нь нийт 1300 орчим га талбайг хамардаг бөгөөд 800 орчим га талбайгаас цагаан тоос босдог бөгөөд ганцхан жилийн хугацаанд үүний 650 га талбай буюу 80 хувийг тусгай барьцалдуулагч бодис бүхий уусмалаар шүршиж цагаан тоос босдоггүй болгосон хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын зүгээс мэдээллээ. Одоо үлдсэн 20 орчим талбайгаас цагаан тоос босч байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхээр зорин ажиллаж байгаа аж.
“Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр” цаашид ч үргэлжлэн хэрэгжинэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.85.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.