Сумдын иргэдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх “хөдөлгөөнт эмнэлэг” ажиллаж байна
Үйл явдал
/
2020-10-02
 
Аймгийн Засаг даргын 04 албан даалгавар, 2020 онд аймгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, А/38 захирамжийн коронавирусын вирусын халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцахаар аймгийн Эрүүл мэндийн газраас Хөлөнбуйр, Матад, Халхгол сумын эрүүл мэндийн төв дээр ажиллалаа.
 
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр анхан шатны эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг 2019-2020 онуудад нийлүүлснээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг ойртуулах, эмч нарыг суманд тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлсэн зэрэг ажлуудад сумын иргэд, эмч мэргэжилтнүүд сэтгэл өндөр байна.
Халхгол суманд аймгийн Засаг даргын 02 дугаар захирамжийн дагуу алслагдсан сумдын иргэдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ ажиллаж байна.
 
Өнөөдрийн байдлаар 1300 иргэд хамрагдсан байна Өнөөдөр тус сумын Ялалт багт ажиллана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.26.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.