Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Н.Батсүмбэрэл үнэмлэхээ гардан авлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-02

Ирэх аравдугаар сарын 15-ны өдөр Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгууль болохоор товлогдсон. Энэ дагуу өнөөдөр буюу 2020.09.30-ны өдөр Нийслэлийн Сонгуулийн хорооноос МАН-аас нэр дэвшиж буй 46 нэр дэвшигчэд үнэмлэхийг нь гардуулан өгсөн ба Чингэлтэй дүүрэг буюу 16 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Нацагдоржийн Батсүмбэрэл нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

Түүний талаар товч танилцуулбал:

Төрсөн газар:

Баянхонгор аймагт төрсөн.

Боловсрол:

  • Түүх, улс төр судлаач, багш
  • Боловсролын удирдлагын магистр
  • Улс төрийн шинжлэх ухааны докторант

Ажил байдал:

  • 2006-2010 Нийслэлийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан
  • 2007-2010 Нийслэлийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан
  • 2008-2012 Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч
  • 2010-2011 НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2011-2012 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд Хэлтсийн дарга
  • 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012-2013 Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
  • 2013-2016 МАН-ын Улс төрийн бодлогын газрын Ахлах ажилтан
  • 2016-2018 “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын дарга
  • 2018-2020 МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга
  • 2016-2020 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, намын бүлгийн дарга
  •  2020 оноос Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Гавьяа шагнал:

  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль –
  • Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
  • Нийслэлийн 370, 375, 380 жилийн ойн медаль
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.174.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.