“Батмөнх даян хаан” сонсдог номын нээлт боллоо
Үйл явдал
/
2020-10-03
 
“Батмөнх даян хаан” сонсдог номын нээлт боллоо
 
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын шийдвэрээр оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн нь Нэрт түүхч, түүхийн ухааны доктор, Төрийн шагналт Д.Өлзийбаатарын “Монголчууд Батмөнх даян хаан” сонсдог номыг ивээн тэтгэж сонсогч түмэндээ өргөн барьсан явдал юм. Уг ном нь хамгийн олон жил буюу 47 жил хаан төрийг барьсан Батмөнх даян хааны ураг удам хийгээд бага болон идэр нас, хаан төрийн бодлого зэрэг 12 хэсгээс бүрдэх сонирхолтой түүхэн бүтээл юм.
 
Монголын түүхэнд хамгийн олон жил төр барьсан Батмөнх даян сэцэн хааны мэндэлсний түүхт 555 жилийн ойд зориулсан уг номын нээлтийн ёслол Даян хааны өлгий нутаг Хүрмэн суманд болсон юм . Уг арга хэмжээг Хүрмэн сумын ЗДТГ, "Батмөнх Даян хааныг алдаршуулах нийгэмлэг" хамтран
"Батмөнх Даян хааны өргөө", түүний хөшөө, хүй цөглөсөн газар зэрэг Даян хаантай холбоотой газруудаар аялал зохион байгуулсан байна.
 
Уг номын нээлт, аялалд Тавантолгой ХК-ийн Даланзадгад дахь төлөөлөгч,
Батмөнх даян хааны удмын Баттөгс тайжийн удмын төлөөлөл Ө.Батбаатар урилгаар оролцсон юм.
Өнөөдрийг хүртэл Батмөнх хааны тухай судалж өөрийн нөр их хөдөлмөрөө зориулж ирсэн Өмнөговийн маань олон судлаачид, эрдэмтэн мэргэд, ахмад буурлууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.