Нэр дэвшигчдэд аймаг, сумын сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардууллаа
Үйл явдал
/
2020-10-03
        Аймгийн ИТХ-ын хуралд 99 нэр дэвшигч,  Баян-Өндөр, Жаргалант суманд 87 нэр дэвшигч нар дэвшиж байна.
      Аймгийн ИТХ-д МАН-аас 35, АН-аас 30, МАХН-аас 7, ХҮН-аас 3, Шинэ эвслээс 6 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 18 иргэн бие даан нэр дэвшжээ. 
 
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг өмнө нь нэгдсэн хуулиар зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнх бие даасан хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
      Энэ сонгуулийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 30-аас эхэлж аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо ажиллаж байна. Сумын 330, дүүргийн ес, хэсгийн 2141 хэсгийн хороо байна. Эдгээр хороодод нийт 18 мянга 534 хүн ажиллаж байна. Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 6-ны хооронд, нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 20-ны дуустал явагдсан. Бүртгэсэн нэр дэвшигчдэдээ үнэмлэхийг орон даяар өнөөдөр буюу энэ сарын 30-нд гардуулах ёстой хуулийн дагуу Орхон аймагт нэр дэвшигчид ийнхүү үнэмлэхээ гардлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.240.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.