“Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2020-10-09

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДСАН АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дээрх арга хэмжээг зохион байгуулснаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Ахлагч” бүрэлдэхүүн дундаас төрөн гарсан “Үйлчилгээний гавьяат ажилтан”-уудад хүндэтгэл үзүүлсэн, гавьяа зүтгэлийг нь сурталчилсан, шинэ залуу алба хаагчдад ажил, амьдралын арвин их туршлагыг судлуулсан, ард түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнчээр зүтгэх урам зоригийг нэмэгдүүлсэн зэрэг олон талын ач холбогдолтой юм.    

Уригдан ирсэн зочдод НХЖХОНАБХА-ны Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Энхбаатар, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлагч С.Нямбаяр нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.114.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.