Я.Содбаатар: "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"ТӨҮГ-ын нэг ч хувьцааг ХУВЬД ӨГӨХГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-13

Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр /2020.10.13/ хэвлэлийнхэнд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ хил нээхгүй, шаардлагатай гэж үзвэл өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгана гэлээ. 

Тэрбээр "Аравдугаар сарын 31-нийг дуустал хөл хориог сунгасан. Хил дээр тавьсан хөл хориог үргэлжлүүлнэ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хил нээхгүй, хөл хориог шаардлагатай гэж үзвэл сунгана. Гэхдээ энэ бүхнийг Засгийн газрын хуралдаанаас эцэслэж, шийдвэрлэнэ. 

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд өгөх гэж байна гэх мэдээлэл олон нийтийн дунд түгжээ.  "Энэ асуудал сүүлийн таван жил яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд таван Ажлын хэсэг гарч, ажиллаж байсан. УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Ажлын хэсгийн хүрээнд холбогдох газартай нь уулзаж, судалгаа тооцоог хийж байна. Засгийн газар байр сууриа нэгтгэж, тухайн аж ахуйн нэгжтэй нь хэлцэл хийнэ. Монголбанк, Хөгжлийн банк, Засгийн газрын бүх төлөөлөл орж ажиллаж байна. Орон нутгийн сонгууль болж байгаа болохоор энэхүү сэдвийг улстөржүүлж байна. Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрийн хувийг ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгжид өгөхгүй. Цаашид 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж байх болно" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.