БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ” АЯНЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Үйл явдал
/
2021-08-27
Хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээний “Өнгө нэм” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй #ЗүгээрБитгийХая аяныг дэмжин, хог хаягдлыг ангилан ялгах, зөв хэрэглээ, хандлага түгээх нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулж, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг менежментийг сайжруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
 
 
 
Улмаар хог хаягдлыг түүхий эд болгон дахин боловсруулж ашиглах, аюултай хог хаягдлыг ангилан ялгах, хогоор дамжин үүсэх хөрс усны бохирдлыг бууруулах зэрэг чиглэлд залуусын оролцоог дэмжин олон нийтэд мэдээллийг түгээн төр, төрийн бус байгууллагын оролцоог ханган, 5 жилийн хугацаатай хамтран ажиллах санамжийг үзэглэлээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.116.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.