Х.Амгаланбаатар: Капитал банкнаас төрийн 240 тэрбум ТӨГРӨГИЙГ би өдөр бүр нэхэж ГАРГУУЛЖ АВНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-13

"Капитал" банкны өр төлбөрийг барагдуулах зорилготой “Хариуцлага нэхэх” холбоо байгуулжээ. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр /2020.10.13/ мэдээлэл өглөө.

МҮЭХ-НЫ Ерөхийлөгч Х.АМГАЛАНБААТАР:

-"Капитал" банкны дампуурлаас болж төрийн 31 байгууллагын өр авлагын асуудал үүссэн. Энэ өрийг хэзээ төлөх нь тодорхой бус байна. МҮЭХ-ноос нэн тэргүүнд Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, ЭМД-ийн сангийн 136,4 тэрбум төгрөгийг хэн, хэзээ төлж барагдуулах вэ гэдэг асуудлыг тодорхой болгохыг шаардаж байна. Даатгуулагчийн эрх ашгийг хэн хадгалж, хамгаалах вэ гэдэг асуудал тодорхой бус байна.

"Капитал" банк дампуурсан цагаас удаа дараа шаардлага тавьсан. Өр барагдуулах зөвлөлд хэд хэдэн удаа санал хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн өр барагдуулсан талаарх мэдээлэл ирээгүй байна. Барагдуулаагүй гэсэн албан бус мэдээллийг бид авч байгаа. Иймд МҮЭХ "Капитал" банкны өр, хариуцлага нэхэх кампанит ажлыг эхлүүлж байна. Шаардлагаа дахин дахин тавьж, цуврал арга хэмжээг зохион байгуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.189.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.