Ү.Амарбат: МАН нэр бүхий этгээдүүдэд ТЕГ, ЦЕГ-т гомдол гаргана
Үйл явдал
/
2020-10-13

Өнөөдөр /2020.10.13/ орон нутгийн сонгуулийн суртачилгаа явуулах өдөр албан ёсоор хаагдаж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн МАН-ын хорооны сонгуулийн штабын хууль, эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэл хийхдээ “ АН, МАХН сонгуулийн суртачилгааны сүүлийн өдрүүдэд МАН-ыг харлуулах ажлыг их хийлээ. Дээрх этгээдүүд МАН бол сонгуулийн хар машины дүнг засч сонгууль будлиантуулдаг гэсэн гүтгэлэгийг удаа дараа тарааж байна. Тийм учраас МАН-ын удирдлагуудын зүгээс ТЕГ болон ЦЕГ-т энэ асуудлаар холбогдох гомдлуудыг гаргасан” гэдгээ онцолсон юм. Мөн тэрээр МАН сонгогчдод мөнгө тараасан гэх асуудлаар “Мөнгө тараах нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд нэрээ татахад хэмжээний зөрчил мөн. Гэхдээ манай намаас энэ асуудлаар ямар нэгэн гомдол санал ирээгүй” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.26.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.