САНАЛ ТООЛОХ машины серверийг 100 хувь монгол инженерүүд програмчилсан. Халдах боломжгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-14

Өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр АН, МАХН-ын зүгээс сонгуулийн санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлдөг талаар мэдээллийг хийсэн. Үүний дараа СЕХ-ноос санал тоолох машин хэрхэн ажилладаг талаар мэдээллийг өгсөн юм. Улмаар үүсээд байгаа эргэлзээг тайлах зорилгоор тал бүрийн оролцоог хангасан туршилтын сонгуулийг явуулахаар болжээ. 

Улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг хянаж, бүртгэсэн бөгөөд бүгд хэвийн ажиллаж байгаа гэдгийг хэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд тараагдаад байгаа 900 орчим санал тоолох машинаас ирсэн нам, эвслийн төлөөлөл сонгож, шалгах юм байна. 

Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг байгаа бол түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, нэр татуулах шүүхийн шийдвэр ирдэг байна. Мөн нэг хаяг дээр нэр дэвшигчид бөөнөөрөө байгаа тухай мэдээллийг мөн л бүртгэлийн байгууллага шалгах боломжтой гэдгийг хэллээ. 

Санал тоолох машинд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй, өчигдрийн бичлэгийн тухайд залилангийн шинжтэй байх магадлалтай  Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. СЕХ бол сонгуулийг зохион байгуулдаг байгууллага болохоос биш хуулийн талаар ямар нэг арга хэмжээ авах эрхгүй байгууллага. Асуудал үүсээд түүнийг нь хууль, шүүхээр шийдвэр гаргасны дараа бид түүнийг үндэслэж, нэр дэвшигчийг хасах шийдвэрийг гаргадаг. Харин бэхэн тэмдэглэгээний тухайд хуулийн хүрээнд хийхийг хориглосон. Мөн хуульд зааснаар хяналтын тооллогыг 50 хувьд хийдэг. Бид хуульд заасан эрх, үүргийг л хэрэгжүүлдэг" гэдгийг СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ мэдээллээ. 

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан "Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах боломжгүй, флаш залгах үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Лац хөндөгдсөн байвал мэдэгдэнэ. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл худлаа. Та бүхэн ороод үзэж болно. Дурын хүүхэд халддаг юм биш. Серверийг 100 хувь монгол инженерүүд програмчлаад бэлтгэсэн. Серверийн орох гарах эрх нь хязгаарлалттай. Обьектийг төрийн тусгай хамгаалалт хариуцдаг. Хоёр л хүн орох эрхтэй. Гэтэл сервер нь гадаадад байдаг гэж худлаа ярьж байна. АНУ, Канад, Филиппин гээд маш олон улс яг энэ машиныг ашигладаг. Харин энэ төрлийн төхөөрөмжийг ашигладаг 40-50 улс бий" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.227.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.