Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т орших Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн 47 настай, эрэгтэй П, З болон 44 настай эрэгтэй С нар согтуугаар Приус-20 загварын суудлын автомашинтай малын эрэлд явж байгаад осолджээ. Тэд “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн байна. Ослоос иргэн П эсэн мэнд гарч, иргэн З,С нар живсэн тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 12:47 цагт Цагдаагийн байгууллагаас ОБЕГ-т өгсөн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 10.12-ны өдөр иргэн З-гийн цогцсыг, 10.13-ны өдрийн 10:50 цагт тогтоол усны эргээс 10 метр, 4 метрийн гүнээс иргэн С-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13