С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд иргэдэд эрхийн БИЧИГ ТАРААЖ, сонгуулийн хууль зөрчсөн үү
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-14

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд сонгуулийн хууль зөрчжээ. Тодруулбал иргэдийн саналыг татах зорилгоор өөрийнхөө хувийн амралтанд тус дүүргийн иргэдийг  амрааж, Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна. 100 ам долларыг дуурайлган хийсэн энэхүү эрхийн бичиг хэмээх тасалбарт С.Эрдэнийн хувийн компани болох Молор трейдын санхүүгийн тамга дараастай байна.

Нийтдээ 280 мянган төгрөгийн үнэ бүхий энэхүү эрхийн бичгийг С.Эрдэнэ, түүний хүргэн Г.Энхболд нар Баянгол дүүргийн хорооны зохион байгуулагч нараар дамжуулан тараажээ. Нэг хүн ирвэл 4 хоног, гэр бүлтэйгээ ирвэл 2 хоног үнэгүй амрах гэсэн иргэд одоо ч дугаарлаж, байнга амарч байгаа бөгөөд С.Эрдэнийн хүргэн Г.Энхболдод саналаа өгөөрэй. Хэрвээ Г.Энхболд ялбал та үнэгүй амрах эрх чинь нээгдэнэ хэмээн тус амралтын газраас иргэд рүү ярьсан байна.

Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг холбогдох газрууд шалгаж, хариуцлага тооцохгүй бол ИРГЭДИЙН САНАЛЫГ ХУДАЛДАН АВАХ ЯВУУРГҮЙ АРГА ХЭРЭГЛЭСЭЭР байх нь

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.