Өнгөрөгч УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон ШИНЭ намын удирдалагууд нилээд бухимдангуй байгаа бололтой. Учир нь маргааш буюу 10-р сарын 15нд болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2020 оны ээлжит сонгууль явагдах гэж байгаатай холбогдуулан намын байр суурийг илэрхийллээ.
ШИНЭ намын дарга Ж.Батзандан хэлэхдээ: “УИХ-ын сонгуульд гарсан лууварууд дахин гарах гэж байна. Дорноговь аймаг, Эрдэнэт хот зэрэг газруудаас сонгуулийн хар машинтай холбоотой гомдлууд ихээр ирж байна. Жишээлбэл Дорноговь аймагт хар машин саналыг буруу тоолж байгааг СЕХ-ноос ТЕГ-луу албан ёсоор мэдэгдсэн. Сонгуулийн хариуг туршилтын тооллого хийхдээ саналын хуудсыг ажиглагч нараар бөглүүлэхгүйгээр зөвхөн тойргийн хорооны гишүүд нь урьдчилж бөглөсөн саналын хуудсыг хар машинд хийж луувардах аргыг сэдэж байна”. гэв.
Мөн дээрээс нь нэг ноцтой асуудал хөндсөн нь монголын хамгийн том алтны орд болох мэлтэсийн ордыг хэн хулгай хийснийг болгохыг ил болгохыг шаардлаа. Энэ нь Засгийн газрын нууц тогтоолоор баталсан гэв.
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13