Л.Оюун-Эрдэнэ: Миний ахалсан ажлын хэсэг сайн ажиллаж Д.Эрдэнэбат, Б.Болор нар ЯЛ ШИЙТГҮҮЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-15

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь Сингапур улс руу шилжих гэж байсныг таслан зогсоож, тус үйлдвэрт Онцгой дэглэм тогтоосон. УИХ-ын тогтоолын дагуу "Эрдэнэт үйлдвэр" зуун хувь төрийн өмчит компани болсон. Уг хэрэгт холбогдуулж, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг шүүхээс ялласан. Миний ахалсан ажлын хэсэг үүргээ сайн гүйцэтгэсэн гэж үзэж байна. Удахгүй онцгой дэглэмийн хугацаа дуусна.  Тэгэхээр УИХ-ын тогтоолд зааснаар "Эрдэнэт"-ийнм 49 хувийг Оросоос худалдаж авахад зарцуулсан 400 сая ам.долларын  асуудлыг шийдэх хэрэгтэй. Хэд нь төрөөс гарсан, хэд нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. Миний хувьд уг мөнгийг зуну хувь төрөөс гарсан гэж үзэж байгаа. Тухайнн үед Монголбанк болон Хөгжлийн банкнаас мөнгө гарсан байсан. Үүнийг суутган тооцох замаар тооцоолол хийх болов уу.  Энэ асуудлыг шинээр байгуулсан ажлын хэсэг шийднэ. Тэр үед би өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Миний зүгээс тооцоололтой схем үзүүлж байсан. Надад байсан "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой бүх материалыг би Шадар сайд Я.Содбаатарт хүлээлгэж өгсөн гэдгийг онцолсон бол ТЕГ-ийн дарга Д.Гэрэлтэй эцсээ хүртэл үзэлцэнэ гэдгээ илэрхийллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.