Нэр дэвшигч амиа алдсан хэрэг гарчээ
Үйл явдал
/
2020-10-16
Нэр дэвшигч амиа алдсан хэрэг гарчээ

Тодруулбал Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат иргэн Б нь өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 14-нд автомашинаараа ухрах үйлдэл хийхдээ тус тойрогт нэр дэвшигч М-ийг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. 

 

Хэргийн газрын үзлэгээр хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэхдээ болгоомж алдсаны улмаас нэр дэвшигч 53 настай, эрэгтэй М-ийн амь насыг хохироожээ. 

 

Урьдчилсан байдлаар сонгуультай холбоотой маргаан тогтоогдоогүй. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа этгээд нь амь хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан дотны нөхөр бөгөөд эсрэг намын хүн биш гэдгийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.111.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.