Б.Пүрэвдорж: Ерөнхий сайд аа!!! Битгий худлаа яриад бай. 1 км замыг 4.6 тэрбум төгрөгөөр барьж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-16

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийн талаар илтгэл тавилаа.  

Ерөнхий сайдын илтгэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: Ерөнхий сайд та битгий худлаа хэлээд бай. Таны засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр концессын гэрээ байгуулсан. Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн 955 км замыг 3.3 их наяд буюу Чингис бондтой тэнцэх хэмжээний мөнгөөр барьж байна. 1 км замыг 4.6 тэрбум төгрөгөөр барьж байна. Манай Ховд аймгийн Дуут сумын бүх хониор 800 км зам барих нь. Одоо удахгүй барих, ашиглах, шилжүүлэх концесс. Ийм өндөр өртгөөр барьсан концесс тун удахгүй дампуурна.

Ч.ХҮРЭЛБААТАР: Пүрэвдорж гишүүн ээ, та андуураад байна. Концесс чинь дотроо хэд хэдэн янз байна. Эхлээд улсын төсвөөс барьчихаад, дараа нь буцаагаад мөнгөө авдаг. Барьчихаад улсад зарж байна гэсэн үг. Хүрэлсүхийн засгийн газар ийм төрлийн зүйл хийхгүй. Бариад ашиглах гэдэг нь хувийн хэвшлийнхэн өөрсдөө концессоо аваад, орлогоо олоод явах юм. Энэ бол зах зээлийн системд байдаг зүйл. Өөрөө бариад ашиглаад явах нь нээлттэй байх ёстой. Энэ бол зөвшөөрөл өгч байгаатай адил зүйл юм. Улс төржиж болно, гэхдээ бид улсын төсөвт эргээд дарамттай байх зүйл хийхгүй байх ёстой юм. Таны хэлдэг буйгаар улсаас эргээд нэг ч төгрөг авахгүй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.