Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг цуцлах асуудал хөндөгдөж байгаа...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-16

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож илтгэл тавилаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар Зээл тусламжаар баяжсан орон гэж байхгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асууя. Оюутолгойтой хэлэлцээ хийх ганц эрх мэдэлтэй хүн та. Оюутолгойтой хэзээ хэлэлцээ хийх вэ? Өдөр шөнөгүй 400 тэрбум ам.долларын баялаг зөөж байна. Засах зүйл их байна. Хэзээ хэлэлцээрийн ширээнд суух вэ. Хоёрдугаарт, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Их хурлаас үтэр түргэн ав гэсэн, авсан уу. Хаана явна вэ, 51 хувийн олон сая төгрөгийг луйварчдаас нь буцааж авсан уу? хэмээн асуухад 

УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Оюутолгойтой гэрээ хэлэлцээ яригдаж байна. Ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ сайд тодорхой хариулах байх. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг улсад авсан. "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь улсын үйлдвэрийн газар байна. "Жаст"-ын Ш.Батхүүтэй холбоотой 40 сая ам.доллар төлсөн, хууль хяналтын байгууллага нь тодорхой шийднэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Оюутолгойн хэлэлцээ явж байгаа. Монголын эрх ашгийг хэрхэн сайжруулах вэ гээд 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаад явж байна. “Рио Тинто"-гийн удирдлагын өөрчлөлтөөс үүдэн хэлэлцээний хугацаанд өөрчлөлт орж байна. Компаниас "Шилжилтийн цаг үе байна" гэсэн тайлбар өгч байгаа. Татвартай холбоотой асуудал Арбитрын шүүх дээр явж байна. Европын холбооны улсуудын шинжээчидтэй хамтарч ажиллаж байна. Цаашид Оюутолгойтой холбоотой асуудалд мэргэжлийн түвшинд нэлээн анхаарах ёстой гэж үзсэн. Оюутолгойн ажилчид бүтэн цагаар ажиллах ёстой. Нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Дүгнэлтэд хүрэхэд хагас жил орчмын хугацаа хэрэгтэй гэж ажлын хэсэг үзэж байна. Далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой төлөвлөлт гэж ярьдаг. Дубайн гэрээг цуцлах уу, үргэлжлүүлэх үү? Монгол Улсын хуулийн дагуу явагдах уу гэдэг асуудал шийдэгдэнэ. ТЭЗҮ дээр гарч буй зөрөөнүүд эцэслэн цэгцлэгдэнэ. Зөвхөн "Рио Тинто"-гоос гадна жижиг хувьцаа эзэмшигчидтэй хамтарч ажиллаж байна. “Туркойз хиллс” рүү бичиг явуулсан. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.235.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.