Б.Энхбаяр: Улсын бүртгэлд бүртгэгдээгүй 97.7 га газрыг төрийн 107 төрийн байгууллага хувийн орон сууц барьсан байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-17

УИХ-ын чуулгаын нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

2021 оны төсөв Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараахь анхны төсөв. Орлогын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаармаар байна. Есдүгээр сарын байдлаар 135 мянган газар эзэмшигч ашиглагчдын бүртгэл бүртгэгдсэн байна. Судалгаа хийгээд үзэхэд, сүүлийн 17 жилд зөвхөн Улаанбаатар хотод төрийн байгууллагууд А зэрэглэлд улсын бүртгэлд бүртгэгдээгүй 97.7 га газрыг төрийн 107 төрийн байгууллага хувийн орон сууц барьсан байна. Өөрөөр хэлбэл,  төрийн байгууллагын эзэмшиж буй газар үнэ төлбөргүй олгогдож байгаа. Энэ газруудыг үнэлээд зах зээлийн журмаар зарсан бол. Бид хэдэн тэрбум төгрөг алджээ гэсэн үг. Татвар ногдуулах, суурь үнэлгээгээр нь бодвол 100-гаад тэрбум төгрөг алджээ. Төрийн өмчийн компаниудад 910 машин бүртгэлтэй байна. Энэ ямар их далд эдийн засаг байна вэ? Хэдэн жилийн өмнө АН-ыг улсын төсвөөс гадна таван төсөвтэй болчихлоо гэж буруутгаж байсан. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н үр ашгийг ганц хүн л шийдэж байна. Энэ асуудлыг УИХ-аар шийдэх үү хэмээн асуухад 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.216.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.