Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын төсөв 225 тэрбум болсон. Бүх эмч эм бичиж өгдөг болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-17

Эрүүл мэндийн салбар дээр хөнгөлөлттэй эм хүрэлцдэггүй гэдэг асуудал өмнө нь байсан. Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын багц реформыг эхлүүлээд явж байна. Хөнгөлөлттэй эм хүрэлцдэггүй гэдэг асуудал дахин гарах учиргүй. Бүх хөрөнгө мөнгийг нь нэмж тавьсан. Эрүүл мэндийн салбарт 225 тэрбум төгрөг тавьсан.  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын төсөв 2021 онд 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй ажиллах боломжтой бүрдэнэ. 

Санхүүжилтийн тогтолцоо буруу байсан учраас өмнө нь янз бүрийн асуудал гардаг байсан. Эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээ явуулах тусам санхүүгийн асуудалд ордог тогтолцоо байсан. 2021 оноос яг ямар оношоор, ямар эмчилгээ хийсэн бэ гэдгээрээ санхүүжилт авдаг болно.  Хөнгөлөлттэй эм олгох тал дээр олон улсын стандартын шаардлага хангасан эмийг түлхүү оруулж, олгох процессын тал дээр өөрчлөлт оруулна. Тодруулбал, бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичдэг, тэр жороор нь аль ч эмийн сангаас авдаг боломжийг бүрдүүлнэ. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс бүх эмийн сангуудад гүйцэтгэлийнх нь дагуу санхүүжилт олгож эхэлнэ. Иргэд сарын эхэнд өглөө эрт дугаарлаж, хөнгөлөлттэй эм авахаа болино. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.