А.Ариунзаяа: 72 төрлийн халамжид нийт хүн амын 60 хувь нь ХАМРАГДДАГ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-17

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:  2021 оны төсвийн зарлагын 50 хувь нь тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдаж байна. Монгол Улс Азидаа хамгийн залуу улс. Гэтэл иргэдийн 60 гаруй хувь нь ямар нэгэн халамжид хамрагддаг.  Цар тахалтой холбогдуулаад хүүхдийн мөнгө нэмэгдэж байгаа. Тэгвэл хүүхэд хамгааллын асуудал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Хүүхдийнхээ 100 мянган төгрөгийг аваад архидаад хүүхдээ хүчирхийлж байна. Энэ хавтгайрсан халамжийг хумих тал дээр ямар ажил хийж байна вэ. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: 72 төрлийн халамжийн хөтөлбөр манайд байдаг. Манай яам ирэх дөрвөн жилд “Халамжаас хөдөлмөр рүү шилжье гэдэг зорилт тавьсан.  Хүн амын 60 хувь нь авч байгаа халамж дотор хүүхдийн мөнгө, цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг орсон байна. Энэ бүхэн халамж уу, хүн амаа өсгөх бодлого уу гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй.

Халамжийн тэтгэвэр 62 мянга хүн, нөхцөлт мөнгөн тэтгэмж 65 мянган хүн, онцгой тохиолдолд амжиргааг дэмжих тусламж 53 мянган хүн, ахмад настанд үзүүлэх тусламж 299 мянган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 63 мянган хүн, жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхийн тэтгэмж 81.6 мянган хүн, Алдарт эхийн одонгийн тусламж 22.3 мянган хүн, алдар цолтой ахмадууд дөрвөн мянга, хүнс хоол тэжээлийн дэмжлэг 265 мянган хүн авч байна. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжинд 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.189.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.