Л.Халтар: Түгжрэлийг шийдэхийн тулд автомашиныг ТЭГШ СОНДГОЙГООР НЬ хөдөлгөөнд оролцуулна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-17

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Засгийн газрын бүх гишүүд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг шийдэх асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар байр сууриа илэрхйиллээ. 

 Түгжрэлийн хувьд хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа.

  • Нэгдүгээрт, нийтийн тээврийн парк шинэчлэлийг шийдэх.
  • Хоёрдугаарт, нийслэлийн автозамыг өргөтгөх,
  • Гуравдугаарт, авто зам, төмөр зам огтлолцдог хэсэгт түгжрэл үүсдэг. Тиймээс гүүр, нүхэн гарцуудыг Улаанбаатар орчимд түлхүү байгуулна.
  • Дөрөвдүгээрт, сургуулийн автобус.
  • Тавдугаарт, их, дээд сургуулийг хотоос гаргах зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. 

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхэд авто машиныг тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар явуулах санал яригддаг. Энэ бол хамгийн амархан шийдэл. Гэвч тодорхой хугацааны дараа тэгш сондгой хязгаарлалт хэрэгжиж эхлэхээс өмнөх болон дараах үе нь ижил түвшинд оччих вий гэсэн болгоомжлол байгаа. Тиймээс энэ асуудлыг судалж байгаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.