СХД: Өвөлжилтийн бэлтгэл хангах, мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт, зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2021-08-26
 
Монгол улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хориглох тухай” 62 дугаар тогтоол, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Таван толгой түлш” ХХК хамтран 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх цахим сургалтыг дүүргийн гэр хорооллын 36 хороодын Засаг дарга, 309 хэсгийн ахлагч, 1136 орон тооны тооны бус гэрээт ажилтнуудад зохион байгууллаа.
 
Сургалтаар сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, ашиглах, хадгалах, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагаа, зааварчилгааны мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, айл өрхүүдэд зуухны стандарт, зөв галлагааг мөрдөх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөгөө мэдээлэл өгөв.
 
АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ТАСАГ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.