СХД: Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажилтай танилцлаа
Үйл явдал
/
2021-09-01
Сонгинохайрхан дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцэцэг, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нарын хамт 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байгааг тохиолдуулан 9-р хорооны 163, 78 дугаар цэцэрлэг болон 76 дугаар сургууль дээр ажиллалаа.
Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай “Covid-19” халдварын үед танхимаар хичээллэх бэлтгэл байдал, гадна талбайн тохижилт, үргэлжилж буй засвар үйлчилгээний талаарх асуудлаар санал, солилцов. Энэ үеэр тус хоёр цэцэрлэгийн орох, гарах гарцтай зэргэлдээх авто замыг яаралтай засварлах шаардлага үүссэн байв. Тиймээс зам талбайг хариуцсан нэгжүүдтэй шуурхай уулзаж, зам засвар, тохижилтыг эхлүүлэхээр боллоо.
Үүний дараа 76-р сургуульд ажиллалаа. Тус сургуулийн өргөтгөлийг 2020 онд эхлүүлсэн ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилт нь зогссон юм. Тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг яаралтай шийдвэрлүүлэхийн тулд ажиллаар боллоо.
Мөн сурагч дүү нартаа сурлагын амжилт хүсч, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан хичээлдээ шамдан суралцахыг зөвлөлөө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.