Дүүргийн онцгой комисс сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл байдлыг хангах болон бусад цаг үеийн асуудлаар хуралдлаа
Үйл явдал
/
2021-08-09
Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс өнөөдөр /2021.08.09/ хуралдлаа. Энэ удаагийн хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, Дүүргийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтийн хяналт шалгалт, “Covid-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж дараах хэд, хэдэн үүрэг чиглэлийг өглөө.
 
Тодруулбал, Сургууль цэцэрлэгийн байранд ажиллаж байгаа “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалт, халдвар илрүүлэх шинжилгээний байнгын цэгийг өөр байршилд шилжүүлэх ажлыг зохион байгуулж дархлаажуулалт болон шинжилгээний үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах нөхцөл байдлыг бүрдүүлэн ажиллах
-Сургууль, цэцэрлэгийн байрны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийж хүлээлгэн өгөх
-ЕБС, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар хичээллэх чиглэл гарсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран сургалтын үйл ажиллагаанд баримтлах стандарт, дагаж мөрдөх журам, заавар, гарын авлага, танилцуулга боловсруулан, хэрэгжилтийг хангуулах
-ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт бүрэн хамруулах
-ЕБС, цэцэрлэгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах чиглэлээр дэмжлэг үзүүлж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах
-Дүүргийн иргэдэд шинэ ургацын хүнсний ногоог хямд үнээр хүртээмжтэй хүргэх зорилгоор хүнсний ногооны худалдааг батлагдсан байршилд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зохион байгуулах
-Нийслэлийн хэмжээнд хариуцлагын гэрээ байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт орсон аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг есдүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн зохион байгуулж, захирамж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд тухай бүр хариуцлага тооцох
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.