СХД: “Алтан намар-2021” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2021-09-13
 
 
Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны хамт олон “Алтан намар-2021” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд тус хорооны жижиг, дунд бизнес эрхлэгчид болон хүнсний ногоо тариалагчид оролцож хорооныхоо иргэдэд өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулж, шинэ ургацын дээжийг худалдан борлууллаа.
 
Энэ үеэр үзэсгэлэн худалдаанд оролцогчид нэг өдрийг хорооныхоо иргэдтэй танилцаж, халуун дотноор санал, бодлоо солилцож өнгөрөөв. Мөн бизнес эрхлэгчдийг эргэх холбоотой ажиллах боломжийг бүрдүүлж, бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд ямар нэгэн зуучлагчгүйгээр шууд нийлүүлэх нөхцөлөөр хангаж өгсөнд талархаж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.