Таван их сургуулийн эрхийг цуцална

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиуд, сургалтын чанар зэргийг судаллаа. Өнөөдрийн байдлаар таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрөл цуцлагдах хэмжээнд хүрсэн. Их дээд сургуулиудыг эрэмбэлэх шаардлагатай.

Зарим их дээд сургуулиудад 130 гаруй мэргэжил эзэмшүүлж байна. Сургуулиудад бэлтгэгдэж байгаа мэргэжлүүдийн давхцлыг арилгах тал дээр судалгаа хийж байна.

2021 оны салбарын сайдын багцад шилжих 207 барилга байгаа. Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын 57 шинэ барилга баригдана. Тухайн сум орон нутагт ямар хүчин чадалтай сургууль, цэцэрлэг хэрэгтэй вэ гэдгийг судалж байж ажлаа эхлүүлдэг" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.254.229)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.