“Улаанбаатар” олон улсын XII кино наадмыг "Хэвтрийн хүн" киногоор нээнэ
Үйл явдал
/
2020-10-19
“Улаанбаатар” олон улсын XII кино наадмыг "Хэвтрийн хүн" киногоор нээнэ

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар” олон улсын 12 дахь удаагийн кино наадам өнөөдрөөс эхэллээ.

Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадам “Хэвтрийн хүн” Монголын уран сайхны киногоор нээлтээ хийнэ.

Наадмын “Нээлтийн кино” уралдаант хэсэгт найруулагч Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” бүтээлүүд ирснээс “Хэвтрийн хүн” нээлтийн киногоор тодорчээ.

Тус наадмын хүрээнд 2019-2020 онд бүтээсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.110.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.