Б.Мөнхбаатар: 70 мянган иргэн 6 хувийн зээлд хамрагдана гэж тооцож 300 тэрбум төгрөг төсөвлөсөн
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-19

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Өнөөдрийн байдлаар найман хувийн зээлийг 2000 гаруй хүн авсан байна. Өнгөрсөн долоо хоногоос зургаан хувийн зээлийг хүмүүс авч эхэлсэн. Хүмүүс зургаан хувийн зээл авахдаа найман хувийн зээл авахтай адил зүйлсийг бүрдүүлнэ.

300 тэрбум төгрөгийн хэмжээнд зээл олгоно. Мөнгөний эх үүсвэр нэмэгдээгүй. Бид банкнуудын хүүг л бууруулсан. Урьдчилсан судалгаагаар 60-70 мянган иргэн 6 хувийн зээлд хамрагдана гэж тооцож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.186.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.