Б.Батзориг: Орцонд нүцгэн уйлж байсан хүүхдийн хэргийг шалгаж байна
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-19

Өнгөрсөн шөнө “Алтай” хотхонд хагас нүцгэн байдалтай, 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд уйлж байгаа зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж олны анхааралд өртсөн. Энэхүү хэргийн дуудлагаар Баянгол дүүргийн 1-р хэлтсийн алба хаагчид газар дээр нь ажилласан байна. Хэргийн талаар НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодрууллаа. “Тухайн асуудлыг одоогийн байдлаар Баянгол дүүргийн Хүүхэд, залуучууд гэр бүл хөгжлийн газар, нийслэлийн хүүхэд хамгааллын мэргэжилтэнгүүдтэй хамтарсан багийг гаргаж хэргийг шалгаж байна. Хамтарсан шалгалтын багийн болон цагдаагийн байгууллагын дүгнэлт гарсаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.70.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.