Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшилжээ

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал хойшилжээ

 
 
 

 

Улсын Дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болох байсан ч хойшилсон байна. Учир нь Э.Оюунболдын өмгөөлөгч өвчтэй учир шүүхэд акт ирүүлжээ.

Мэдээллийг эргэн сануулбал, 2019 оны Үндэсний их баяр наадамд түрүүлж, МУ-ын аварга аварга цол хүртсэн Э.Оюунболдын шинжилгээнээс допинг илэрсэн асуудлыг тэрбээр эсэргүүцсэнээр маргаан хуулийн шатанд жил гаруй хугацаанд үргэлжилж байна.

Анхан шатны шүүхээс Э.Оюунболдын аварга цолыг хураах, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан бол Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс түүний барилдах эрхийг нэг жилээр хасаж, цолыг хураах, түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нь олгох нь зөв гэдэг шийдвэр гарсан байдаг.

Харин хоёр шатны шүүхийн шийдвэрийг Э.Оюунболд үл хүлээн зөвшөөрч Улсын дээд шүүхэд хандаад байгаа бөгөөд уг хурал ирэх даваа гарагт буюу энэ сарын 19-ний өдөр товлогджээ. Тодруулбал, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Э.Оюунболдын барилдах эрх сэргэсэн. Гэтэл тэрбээр Давж заалдах шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр Улсын Дээд шүүхэд хандаж байгаа нь аварга цолоо хураалгахгүй, бусад бөхчүүдийн цол, чимгийг олгохгүй гэдэг байдлаар ийнхүү шүүхийн эцсийн шатанд ирээд байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.