Төмөр замчдыг орон нутагтаа бэлтгэж эхлэлээ
Үйл явдал
/
2020-10-21
ТӨМӨР ЗАМЧДЫГ ОРОН НУТАГТАА БЭЛТГЭЖ ЭХЛЭЛЭЭ
 
Зүүн баян өртөөнөөс Тавантолгойн орд газар хүртэлх 416,1 км, Ухаа худагаас Гашуун сухайт боомт хоорондын 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд 70-80 хувьтай байна. Эдгээр бүтээн байгуулалттай холбоотойгоор төмөр замын мэргэжилтэй ажилчдыг богино хугацаанд бэлтгэх зорилгоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн харьяа МСҮТ-ийн салбар Цогтцэций суманд нээгдлээ. Тус сургалтын төв нь төмөр замын үндсэн мэргэжил болох, замчин, туслах машинч, өртөөний туслах жижүүр, вагон үзэгч, засварчин зэрэг мэргэжлээр нийт 200 гаруй суралцагчтайгаар хичээл сургалтаа эхлээд байна. Дээрх мэргэжлийн ажилчдыг 2020 оны 10-р сараас 2021 оны 7-р сарыг хүртэл 9 сарын хугацаанд сургах бөгөөд онол, дадлага хосолсон сургалттай, амжилттай төгсөгчид шууд ажлын байраар хангагдах давуу талтай юм. МСҮТ-ийн суралцагчдын 80 гаруй хувь нь орон нутгаас хамрагдаж байна. Төмөр замын мэргэжилтэй ажилчдыг тухайн орон нутгаас бэлтгэснээр ажилгүйдлийг бууруулах, суралцагчдын хувьд зардал хэмнэсэн, гэрээсээ сурах боломжийг бүрдүүлж өгсөн зэрэг олон талын ач холбогдолтой юм.
 
Төмөр замын тээвэр нь авто тээврээс зардал хямд төдийгүй байгаль, экологит сөрөг нөлөөгүй, эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай тээвэр хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Мөн Тавантолгойн орд газрын нүүрсийг зөвхөн БНХАУ-д экспортлох биш бусад улсад борлуулах шинэ гарц нээж байгаа гэдгээрээ Монгол улсын эдийн засагт шинэ эргэлт хийсэн томоохон бүтээн байгуулалт болох юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.189.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.