Төрийн ордныг мөргөсөн жолооч өөрөө цагдаагийн алба хаагч уу?
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-21

Өнгөрөгч амралтын өдөр төрийн ордныг согтуу жолооч тээврийн хэрэгслэлээрээ мөргөсөн хэрэг гарсан байна. Тодруулбал 25 настай иргэн М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ TOYOTA MARK X загварын автомашинаар Төв шуудангийн уулзварын дунд байрлах түмб буюу зохицуулагчийн тавцанг мөргөж, тэрхүү тавцангаа түрж явсаар Засгийн газрын ордны баруун урд хашааг мөргөсөн байна. Ингэх явцдаа 26 настай эрэгтэйг мөргөж гэмтээжээ. Тухайн жолооч нь өөрөө цагдаагийн алба хаагч байж магадгүй талаар бор шувуу жиргээд эхэлсэн сурагтай.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.103.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.