Г.Батхүү, Г.Алтан нарын шүүх хуралдаан завсарлалаа
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-21
"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст" группийн Ш.Батхүүг  яллагдагчаар татан шалгаж байгаа.

Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Г.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 05-ны өдрийн даваа гарагт эхэлсэн. Тэгвэл өнөөдөр дээрх шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12 дахь өдрөө үргэлжилж, дөнгөж сая гэм буруугийн дүгнэлтийн шат дуусаж, шүүх хуралдаан завсарлалаа. Хурал маргааш 09.30 цагаас үргэлжлэхээр боллоо. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.221.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.