Орон нутгийн замд ноцтой осол гарч хүний амь нас хохирчээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-10-21

Төв аймгийн Өндөрширээт сум 2-р баг “Бүс Хайрхан” гэх газар /Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн 188 кт/-т асфальтан замд 2020.10.20-нд буюу өчигдөр 19.30 цагийн орчим  Toyota Prius-20 маркийн автомашин Kia Granbird автобустай мөргөлдөж, зорчигч 23 настай, эмэгтэй Н-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна.

Мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сум 2-р баг “Цост булаг” гэх газар /сумын төвөөс баруун зүгт 60 км/-т шороон замд “Мустанг” маркийн улсын дугааргүй П жолоотой мотоцикл онхолдож жолооч 45 настай, эрэгтэй П-н амь нас хохирчээ. Иймд жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. ‼️‼️‼️

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.35.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.